Gal Gadot

Gal Gadot гэж хэн бэ?


Гал Гадот (Gal Gadot) нь Израилийн жүжигчин, загвар өмсөгч юм. 1984 оны 4 сарын 30 -ны өдөр Израйл улсын Rosh Ha'ayin хотод нэгэн еврей гэр бүлийн охин нь болж мэндэлсэн байна. 
"Gal" гэдэг нь "Давалгаа" харин "Gadot" гэдэг нь "Голын эрэг" гэсэн еврей утгатай үг юм.
 Gal 2 жилийн турш Израйлийн Батлан Хамгаалахад ажилласан.


Gal 2000 онд загварын гараагаа эхлэж 2004 онд Израилийн Мисс хэмээх шагнал хүртсэн. 2007 онд Bubot хэмээх TV Series -д Miriam 'Merry' Elkayam -н дүрийг бүтээж 2009 онд Fast & Furious киноны Жизелийн дүрд тоглосноор түүний кино ертөнцийн гараа эхлэсэн. Түүнээс хойш Fast & Furious киноны өнөөг хүртэл гарч байгаа бүх ангид Жизелийн дүрийг бүтээсээр ирсэн. Мөн тэрээр Fast & Furious киноны жүжигчин Paul Walker -тай маш сайн найзууд байсан. 
/Харамсалтай нь Paul Walker 2013 оны 11 сарын 30 -нд автын ослоор нас барсан./

(Gal Gadot болон Paul Walker)


2013 оны 12 -р сарын эхээр түүнд Batman V Superman: Dawn of Justice кинонд Wonder Woman -ы дүрийг бүтээх санал ирсэн. Тэрээр ч мөн зөвшөөрч 2014 онд зураг авалт эхлэж кино маань 2016 оны 3-р сарын 20 -нд нээлтээ хийсэн юм. Wonder Woman -ы дүрийг бүтээснээр түүнд дараа дараагийн DCEU -н кинонууд болох Wonder Woman соло кино, Justice League, Justice League 2 хэмээх кинонуудад дүр бүтээх саналууд орж ирсэн. Одоогоор Wonder Woman болон Justice League киноны зураг авалтууд  бараг дууссан.



#WonderWoman соло киноны нээлт: 2017.06.02
#JusticeLeague киноны нээлт: 2017.11.16

Gal Gadot кинонуудад тоглох явцдаа Swordmanship, Kung Fu Kickboxing, Capoeira, Бразилийн Jiu Jitsu гэх мэт тулааны урлагийг эзэмшсэн. Үүнийхээ үр дүнд тэрээр супер баатар Wonder Woman -ы тулааны хэсгүүдэд шүүмжлэгчдээс маш сайн үнэлгээ аваад байгаа юм.

Gal мотоциклийн фен бөгөөд түүнд 2006 оны Ducati Monster-S2R байдаг гэж байгаа. 

Тэрээр 2008 оны 9 сарын 28 -нд Yaron Versano -той гэрлэж 2011 оны 11 сард охинтой болсон юм. Охины нэрийг Alma гэдэг тэрээр сая 11 сард 5 нас хүрсэн. Тэд үнэхээр аз жаргалтай гэр бүл :)

2014 онд Максим /Maxim/ сэтгүүлээс гаргасан "2014 оны халуухан 100 эмэгтэй" жагсаалтад 84т орсон.
Тэрээр сагс, воллейбол, теннис тоглох маш дуртай.
Түүний өндөр 178см.


За ингээд зарим зургийг хүргье ээ.

(Ben Affleck, Henry Cavill нартай хамт BvS:Dawn of Justice нээлтэн дээр)

(Одооноос бидэндээ Aquaman хэмээн хочлуулах Jason Momoa -той)







Tamiraa Sarantsetseg

a very gregarious and outgoing person who enjoys parties

Сэтгэгдэл үлдээх

Post a Comment