WATCHMEN !
Watchmen нь баатруудын нэгдэл бөгөөд бодит амьдралтай хамгийн ойр гэдгээрээ бусдаас ялгардаг онцлогтой.
Үйл явдал нь 60, 70, 80аад онуудад үргэлжилнэ. АНУ нь ОХУ-тай харилцаа улам л тааруу болж ирдэг. Ингээд "Дэлхийн 3-р Дайн" эхлэх нөхцөлүүд бүрдэж "Цөмийн Дайн"
болох гээд байлаа. Ийм нөхцөлд хүн бүр л айдастай амьдарч байв.
-------------------------------------------------------------------------------
За ингээд үйл явдалуудыг хүргэхээсээ өмнө дүрүүдтэй эхлээд танилцацгаая:
Rorschach / Walter Joseph Kovacs:
Тэрээр гэмт хэрэгтэй тэмцэгч, хүчирхийллийг үнэндээ үзэн яддаг гэдэг нь харагддаг. Бага нас нь гэр бүлийн хүчирхийлэл дунд өнгөрсөн ба сайн тулалдаж суран эцэст нь Watchmen-д элсдэг байна.
Мөн үнэхээр хурдан сэтгэдэг, сэтгэл хөдлөлөө маш сайн удирдаж чадахаас гадна үнэхээр чадварлаг мөрдөгч юм. Watchmen-ийг түүнгүйгээр үнэхээрийн төсөөлөхийн аргагүй билээ.
The Comedian / Edward Blake:
Энэ дүр нь үнэхээрийн танхай хийгээд Vietnam-д байхдаа нэгэн эмэгтэй жирэмсэн болгоод алчихдаг, бүдүүлэг бараг л адгийн новш гээд хэлчихэд нээх буруудхааргүй дүр юм аа.
Гэсэн хэдий ч түүний амьдралыг харах байдал нь хэдэн жилийн урд явж байдаг. Үнэхээр л сонирхолтой баатар юм.
Ozymandias / Adrian Veidt:
Дэлхийн хамгийн ухаантай хүн гэж өөрийгөө үздэг нэгэн бөгөөд нилээн хөрөнгөтэй хүн юм. Watchmen-ийн толгой гээд хэлчихэд буруудахгүй бөгөөд үнэхээр л түүний төлөвлөгөө амжилт олдог байлаа. Мөн тэрээр Watchmen дэх хамгийн шилдэг тулаанч юм.
Silk Spectre / Laurie Juspeczyk:
Тэрээр өмнөх Silk Spectre болох Sally Jupiter болон The Comedian нарын хүүхэд юм. Өөрийгөө The Comedian-ын хүүхэд гэдгээ сүүлд мэддэг. Тэрээр Doctor Manhattan, Night Owl нартай хайр сэтгэлийн холбоотой болж байсан. Дүрийн санааг Nightshade гэх DC-ийн эмэгтэй баатраас санаа авж байжээ.
Doctor Manhattan / Dr. Jon Osterman:
Хүүхэд байхдаа аавынхаа хамтаар цаг хэрхэн угсрах гэх мэт зүйлстэй хамт өссөн тэрбээр их мэдлэг хуримтлуулсан хүн юм. Амьдрал нь үнэхээрийн дажгүй явж байтал 
"Intrinsic Field Subtractor" гэх туршилтын төхөөрөмжөндөө санамсаргүй байдлаар түгжигдэн алга болон замхардаг. Түүнийг бүгд үхчихлээ гэмээн харамсаж суухад гэнэт гарч ирдэг.
Гэхдээ тэрээр үнэхээрийн их хүчийг эзэмшиж гарч ирлээ. Ямар ч зүйлийг устгаж, машин техникийн зүйлийг эд ангиар нь салган, өөрийгөө олон болгон хуулбарлах, хүссэн газарлуугаа шилжих,
дэлбэлэх, бодол унших гэх мэт үнэхээрийн аюултай, их хүчтэй болжээ. Ингээд тэрээр АНУ-тай гэрээ хийж Vietnam-ийн дайнд оролцон түүний тусламжтайгаар амархан гэгч нь буулгаж авдаг.
Night Owl / Daniel Dreiberg:
Даниэл Дрейбэрг нь гэмт хэрэгтэй тэмцэгч юм. Өөрийн гэсэн онгоцтой, их тоног төхөөрөмжтэй, тулааны урлагт гарамгай нэгэн. Энэ дүрийг анх Ted Kort-ийн Blue Beetle дээр тулгуурлан, санаа аван бүтээжээ.
Баярлалаа.
Post a Comment