Batman

Batman /ДҮР/



Ямар ч хүнээс асуусан DC дэх хамгийн алдартай дүр BATMAN гэдэгтэй маргах хүн цөөн буй за. Энэ удаад ганцхан энэ дүрийг биш түүний хамтрагчид болон дайсан (villian)-уудийн хамтаар танилцуулж байна.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
 Гэр бүл:
Wayne удмынхан бол элит угсааны гэр бүл бөгөөд удам дамжсан саятан, тэрбумтангууд юм. Bruce Wayne бол эцэг Thomas Wayne, эх Martha Wayne-ний анхны бөгөөд цор ганц хүү болж төрсөн ба эцэг, эх нь өөрийнхөн нүдэн дээр алуулж нас бардаг байна. 

 Fact: Тэднийг алсан алуурчинийг Joe Chill гэх бөгөөд тэрээр Готам хотын хамгийн том бүлэглэлийн удирдагч Carmine Falcone-ийн захиалгаар тэднийг алсан байдаг.
Joe Chill "new 52"
 Bruce Wayne нь том болж өөрийн багш Ra's Al Ghul-ийн охин Talia Al Ghul-ээс хүүхэдтэй болдог. Харамсалтай нь тэрээр сүүлд олж мэддэг бөгөөд тэдний хүү Damian алуурчин болох бэлтгэл хийж, 7 настайдаа дэлхийн хэмжээний хакерчин болжээ. Эцэст нь түүний өвөө Ra's Al Ghul үхсэнээр эх нь Bruce дээр аваачиж өгдөг. Ийнхүү Bruce Wayne өөрийн төрсөн хүүхэдтэйгээ уулзаж Robin-оо болгодог.
Talia Al Ghul өөрийн хүү Damian-ийн хамтаар


 -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Batman болох зам:
Эцэг, эхийнхэн үхэл хүчтэй нөлөө үзүүлсэн Bruce хүүд туслах хүмүүс тун цөөхөн байв. Түүнд гэрийн туслах Alfred хамгийн тусаа хүргэж байсан бөгөөд Bruce ч үүнд нь их талархаж байлаа. Энэ мөчөөс хойш тэрээр гэмт хэргийг үзэн ядаж Готам хотыг гайхалтай хот болгох эцэг, эхийнхээзорилгын биелүүлэхийг эрмэлзсэн байдаг.
Үүнээс хойш бүхий л талын мэдлэгт суралцан ухаан сууж, насанд хүрсэн хойноо Ra's Al Ghul-д шавь оржээ. Хэдийгээр тэрээр маш хурдан бүхий л тулааны техникийг эзэмшиж, биширмээр дайчин болсон ч Ra's Al Ghul өөрийн баруун гар, туслахаа болгож өөрийн бүлэг League of Shadow-д оруулах төлөвлөгөөтэй байв. Даан ч League of Shadow-ийн үйл ажиллагаа маш муу зүйлсийг хийдэг тул Bruce дургүйцэн оргон зайлдаг. 
Эцэст нь олон ч зүйлтэй нүүр тулж өөрийгөө хүчилсээр Готам хотод гэмт хэргийн эсрэг тулалдхад бэлэн болжээ.

Тэрээр Готам хотод эргэн ирээд яг хаанаас эхлэхээ үл мэдэн байхад өөрийн айдаг сарьсан багваахайнаас санаа аван гэрийн(харш) доорх агуйг Batcave болгон хувиргаж өөрөө Batman гэх нэрээр шударга ёсны төлөө босдог. 


Та түүний Batman болсоны эхний нэг жилийг харуулсан комик болон бүрэн хэмжээний анимейшнийг үзэх боломжтой.


 



--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дайсан:

Түүнд маш олон дайсан байдаг. Үүнээс Batman-тай хамгийн их холбоотой гэсэн хэдийг сонгон онцолж байна. 

1. Joker: Яахын аргагүй Batman-ний жинхэнэ дайсан бол Joker билээ. Superman-ний гэр бүлийг өөрийнхөн гараар алуулж чадсан, Batfamily-г тэр чигт нь хулгайлж, Batgirl(Barbara Gordon)-г тахир дутуу болгосон, олон нялх хүүхдүүдтэй өрөөнд асрагчыг нь алаад хүүхдүүдийг өлсөж үхэг хэмээн зөнд нь хаясан гэх мэт олон аймшигтай түүхийг тэр л хийж чадна.

Түүний жинхэнэ нэр нь тодорхойгүй ч зарим комик дээр нэр нь Jack Napier гэж гардаг. Энэ нь ч үнэн гэдэгт комик сонирхогчид итгэсээр удлаа.
Өмнө нь жирийн нэгэн алиалагчын ажил хийдэг байсан залуу өөрийн жирэмсэн эхнэрийн хамтаар амьдардаг байсан боловч төд удалгүй төрөх үедээ нас бардаг. 
Үүний дараа тэр химийн бодислуу санамсаргүй унан галзуурч Joker болдог. Түүний хамгийн сүүлд харсан хүн нь Batman байсан тул түүнийг үзэн ядан, түүний эсрэг хийж болох бүгдийг л хийдэг.
Хамгийн сонирхолтой нь нэгэн удаа Batman алга болход Joker жирийн амьдралаар амьдарч эхлэн сайн хүн болдог.


2.Ra's Al Ghul: Дээр дурдсан Bruce Wayne-д тулааны урлагыг заасан энэ эрхэм нь 700 жилийн өмнө төрсөн юм. Тэрээр шинжлэх ухаанд суралцан хайр сэтгэлээ олоод амар тайван байхад Lazarus Pit гэх усыг олдог ба түүнд орсон хүн дахин залуужин, өвчин нь эдгэрдэг байна. Энэ нь түүний урт насалж буй шалтгаан нь юм. Тэрээр маш их мэдлэгтэй бөгөөд гар тулаанд шилдэг нэгэн болж өөрийн гэсэн алуурчины бүлэглэлтэй болж гишүүдийн өөрийн гараар бэлдэж эхэлсэн түүхтэй. Түүний эхнэр нь охиноо төрүүлээд төд удалгүй нас барсан харамсалтай түүхтэй.

 


--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
 Хамсаатангууд:
 Batman-д маш олон үнэнч найз, туслахууд бий бөгөөд түүнээс урвах нь цөөн.
Тэрээр бидний сайн мэдэх Justice League-н толгой гишүүн бөгөөд түүний тактик, заль ухаанаар хэтэрхий хүчтэй дайснуудыг ялдаг.
Түүний туслах Alfred Pennyworth, өөрийнхөн Robin-ууд үргэлж түүний хувьд бусдаас илүү хамгийн чухал хүмүүс юм.
 



--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хөгшин Bruce Wayne: 
Нас дээр гарч бие нь хуучин шигээ больж эхлэх цагаар яаж супер баатрын ажил хийж олон хүмүүстэй зодолдох билээ дээ.
Гэсэн ч зохиолч Frank Miller нь"Dark Knight Return" гэдэг комикдоо хөгшин Batman-г харуулдаг. Энэ зохиолд Joker үхэж, Superman-тэй сүүлчийн тулаанаа хийдэг.
 
Ийнхүү нэлээн нас дээр гарсан Bruce өөрийн Batman-г Terry Mcginnis гэх залууд даатгуулдаг. Ингээд шинэ Batman Beyond гарч эхэлдэг юм.


Сэтгэгдэл үлдээх

Post a Comment