Ezra Miller

Ezra Miller гэж хэн бэ?


Ezra Matthew Miller 
1992 оны 9 сарын 30 -нд New Jersey -н Wyckoff хэмээх тосгонд төрсөн. Түүний ээжийг Марта гэдэг (DC -н фэнүүдийн хувьд Марта ч их утга учиртай нэр шүү ) тэрээр модерн бүжигчин. Аавыг нь Robert S. Miller гэдэг, Hyperion Books -д дэд ерөнхийлөгч байсан, одоо Workman Publishing -т нийтлэлчээр ажилладаг. Ezra -д хоёр эгч бий, тэднийг Saiya болон Caitlin гэдэг. Түүний эцэг нь Еврей хүн, түүний өвөг эцэг нь Голландаас гаралтай. Эзра ч өөрийгөө Еврей гэдэгт санал нийлдэг байна.


Тэрээр 6 настай байхдаа опера дуучнаар бэлтгэгдэж байсан, энэ нь түүний хэл ярианы хөгжилд хурдацтай нөлөөлсөн. Metropolitan Opera театрт дуурийн дуучнаар орж, Филипп Глассийн "Цагаан хэрээ" дуурийг дуулж байсан. Rockland Country Day болон The Hudson хэмээх сургуулиудад суралцаж байсан. Гэвч Afterschool кинонд тоглосныхоо дараа (2008 онд) сургуулиасаа гарсан.


Тэрээр анх 2008 онд Afterschool хэмээх кинонд тоглож түүний жүжигчиний карьер эхлэсэн. 2012 онд гарсан "We Need to Talk About Kevin" кинонд тоглосноор тэрээр илүү их алдартай болсон. The Perks of Being a Wallflower (2012) кинонд Emma Watson, Logan Lerman нартай хамт дүр бүтээж, 2015 онд тэрээр The Stanford Prison Experiment мөн инээдмийн жанрын Trainwreck зэрэг кинонуудад туслах дүр, 2016 онд "Suicide Squad", "Batman V Superman: Dawn of Justice", "Fantastic Beast and Where to Find Them" кинонд Credence Barebone -н дүрд мөн одоо тэрээр бидэндээ хүлээлтийг үүсгээд байгаа "JUSTICE LEAGUE" кинонд бидний хайрт Barry Allen буюу Флашийн дүрийг бүтээж байгаа билээ. Мөн DC Comics -н цаашдын хэд хэдэн уран бүтээлд дүр бүтээх магадлалтай байгаа.



2011 оны 6 сарын 28 -нд Пэнсилвани хотын Питсбургт "The Perks of Being a Wallflower" киноны зураг авалттай байх үед түүний зорчиж явсан машиныг цагдаа нар шалгахад түүнээс 20гр Марихуан олдсон. Гэвч дараа нь шүүхээс үүнийг нь хэрэгсэхгүй болгож ёс зүйн доголдолтой гэх шалтгаанаар 600$ -н торгууль төлүүлж байсан. Эзра үүний талаар: "Би тамхины савыг нуух ямар ч шаардлага байхгүй, учир нь энэ чинь ердөө л мэдрэхүйд нөлөөлдөг гэм хоргүй ургамлын гаралтай бодис шүү дээ." гэж хэлсэн байна.


Эзра өөрийгөө тодорхойлохдоо "Би бол Queer" хэмээсэн. (Queer нь гомо, лесби, трансжендер, бисексуал гэх бүх төрлийг хамардаг.)

(Сан Диего Комик-Кон 2016 оны 7 сар)

Tamiraa Sarantsetseg

a very gregarious and outgoing person who enjoys parties

Сэтгэгдэл үлдээх

Post a Comment