Shazam

Shazam /дүр/

Бурхадуудын хүчийг бүгдийн эзэмшсэн нэгэн хүүхэд байдаг нь Billy Batson aka Shazam юм.
---------------------------------------------------------------------------------------------------------------
Billy Watson гэх 15 настай өнчин хүү  Philadelpia хотод амьдардаг байлаа. Үеийнхээ хүүхдүүдэд байнга л дээрэлхүүлхээс гадна хүүг зовоосон хэтэрхий их асуудал байв. 
Шидтэн түүнд хүчийн өгхөөс өмнөхөн.
      Ингээд нэгэн өдөр хөгшин шидтэн өөр дээрээ ирүүлж түүнд Грекийн бурхадын хүчийг өгнө. Shazam гэдэг нэр нь ч үүнтэй холбоотой.
       S-Solomon
        H- Hercules
  A- Atlas
 Z- Zeus
        A- Archilles
       M- Mercury

 
S- SOLOMON: Цэцэн ухаан 
Solomon нь угтаа бурхан ч биш библе дээр гардаг цэцэн ухаанаараа алдартай хаан юм. Тэгэхээр энэ хүн энэ бурхадын дунд байх ёсгүй мэт санагдаж болох юм. Тэгвэл энэ бурхан мэт хүн түүнд юу өгсөн бэ?
Shazam нь үүний тусламжтайгаар хүссэн зүйлээ ямар ч хэл дээр уншиж чаддаг ба эртний түүх, математик асуултуудад хялбархан хариулт өгч чадах(тооны бодлогууд биш), маш сайн санах ойтой болгодог гэх мэт маш хэрэгтэй чадваруудтай болдог байна.
H- HERCULES: Хүч чадал
 Хүн бүр л Херкулэсийг мэдэх байх. Тэгвэл түүний гайхалтай хүч чадал нь түүнд ирдэг байна.
A- ATLAS: Тэсвэр тэвчээр
Атлас нь ерөнхийдөө үлэмж биетэн бөгөөд Грекийн бурхадтай тулалдаж байхдаа шийтгүүлж Зевс бурхан түүний дээр диваажинг тавиж орхижээ. Ингээд түүний тэсвэр тэвчээр олон жил үргэлжилдэг. Энэ нь Shazam-д унтах, идэх мөн амьсгалахгүй байсан ч амьд байх чадварыг өгдөг.
Z- ZEUS: Хүч
 Хэр баргын физик цохилт түүнд нөлөөлөхгүй байх, Billy Watson нь Shazam гэж хэлэхэд гардаг тэр их аюултай аянгын хүч, ид шид ашиглах боломж хийгээд түүнд нөлөөлөх байдал багасах, тулааны үед гэмтсэн бол маш хурдан эдгэрдэг, түүнийг бараг л үхэшгүй байлгадаг гээд хэтэрхий их хүчийг өгдөг байна.
A- ARCHILLES: Эр зориг
Энэ бурханы хүч нь Shazam-д зориг болон өөдрөг үзлийг төрүүлдэг.
M- MERCURY: Хурд
Худалдаа арилжааны бурхан Меркури нь маш хурдан ба түүнээс энэхүү хурдын авдаг ба маш хурдан байдаг нь үүнтэй холбоотой.

--------------------------------------------------------------------------------------------------------------- 

Сүүлчийн шидтэн түүнд энэхүү хүчийг өгсөн шалтгаан нь түүний хуучин шавь Black Adam-аас бүхнийг хамгаалхын тулд байжээ.

Black Adam
Ингээд маш их хүч чадалыг эзэмшсэн Billy Watson түүнтэй тулалдах хүндхэн асуудалтай тулгардаг бөгөөд шидтэн түүнд хүчийг өгсөний дараахан үхдэг.
 
За тэгээд Shazam маань олон ч адал явалтай учирдагаас онцлох хэдэн үйл явдлыг хүргэе.

 ---------------------------------------------------------------------------------------------------------------

INJUSTICE: GODS AMONG US. YEAR 3
Энд дэлхий дээр Superman-ээс болж үргэлжилсэн үймээн самуун, их тулалдаануудын 3 дахь жил дээр Грекийн бурхад бууж ирэн асуудалд оролцдог. Харин энэ үед байдал буруугаар иргэн тулаан болдог.
Ингээд тулалдаж эхлэхэд Shazam нь Hercules хийгээд бусад жижиг бурхадыг бараг л ганцаараа буулган авдаг.

Eros-ийн далавчын хугалсан нь.
Darkseid War(New 52)
Justice League болон Darkseid-ийн хооронд сүүлчийн тулаан болход Shazam нь "Бурхадын Бурхан" болдог байна.Түүний үхсэн гэж бодож байсан шидтэн нь амьд байж тааран дараа нь өөрийнхөө нэрний шинэ утга учиртай танилцдаг байна. Хуучнаасаа илүү хүчтэй болсон тэрбээр өөрийн шинэ хүчийг хэн хэнийх вэ гэдгийг олж мэддэг.
            • S – S’ivaa
            • H – H’ronmeer
            • A – Anapel
            • Z – Zonuz
            • A – Ate
            • M – Mamaragan

Сэтгэгдэл үлдээх

Post a Comment