Silver St Cloud

Silver St. Cloud /Дүр/



Silver St. Cloud болбоос Batman комикс дээр гардаг Batman/Bruce Wayne-тэй хайр сэтгэлийн холбоотойн дээр Batman-ы нууцлаг амьдралыг нь ч мэддэг, гүн цэнхэр нүд, өтгөн мөнгөлөг үстэй, "Комик худалдан авагчдын хөтөч" сэтгүүлээс гаргасан "Бүх цаг үеийн комик дахь хамгийн секси 100 эмэгтэйн жагсаалт"-ын 64-т жагсдаг дүр мөн боловч Gotham цуврал дээр Галаваны удмын хүн, "Гэгээн Дюмагийн тушаал" шашны бүлгийн гишүүн, надаас бусдынх нь үзэн яддаг дүр боловч бас ч боломжийн жүжигчин тоглосон гэж боддог нь хүн бүхний үзэн яддаг гэх жишээгээр нотлогдож буйн дээр Gotham цуврал дахь дүр нь амьд байгаа гэх бодол сэтгэл зүрхийг минь сэргээн баясганам зэ.



Silver St. Cloud /Комикт/
168 см өндөр, 59 кг жинтэй гээд биеийг нь л яриад байхгүй юу, хаха . Gotham хотын дээд давхаргын гэр бүлээс гаралтай бөгөөд Брюс Вэйнтэй амрагийн харьцаатай, нууц амьдралынх нь талаар сайн мэддэг ч хайртай хүнээ алдах вий гэсэн айдастайгаар амьдралыг туулж чадахгүй нь хэмээн Gotham хотыг орхисон байдаг



Хэдэн жилийн дараа тухайн үеийн нөхөр, АНУ-ын сенатор Эван Грегоритой ирсэн ч нөхөр нь Joker-тай асуудалд ордог. Gotham-д ирсэн Силверийн дурсамж сэргэж, Грегориос салж, харилцаагаа таслах шийдвэр гаргаад байсан ч Scarecrow-д баригдаж, араас нь Грегори дагаж очоод хоёулаа Joker-ын нухсан төмс болоод байхад нь Batman очиж аварсан ч Грегори баруун гар, хөлөө тасдуулсан зэрэмдэг амьтан болдог. Брюс, Силверээс Грегорийн сэтгэл санаа сайжиртал түүнтэй хамт байхыг гуйдаг ч эхнэр нь хэн нэгэнтэй хамт байгааг анзаарсан Грегори нэлээн ууртай байсаар чадарсан даа.

Эргэн сэргэсэн хайр дурлал, өнөө хоёр чинь өмнөхөөсөө дотно болдым байгааз дээ . Силвер Брюсийн хоёр дахь амьдралыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, Gotham хотын өмнө хүлээхээр амласан үүрэг хариуцлагыг нь ойлгодог. Энэ мөчөөс Брюс илүү нээлттэй болж, өөртөө таалагдсан хүмүүст уриалгахан хандаж эхэлсэн бөгөөд Silver-т гэрлэх санал тавьж, Batman, Robin-д хоёуланд нь өөрийн тулааны чадвараар гайхагдсан Baphomet-ыг Batcave-дээ урьтал, өөрийгөө Onomatopoeia гэх цуврал алуурчин гэдгээ илчилж, Силверийн хоолойг хэрчиж, тэр дор нь хуучин нөхөр рүү нь илгээдэг билээ. Түүний хоолойг хэрчихийг харсан тэр нэгэн шөнө, түүний хоолойг хэрчсэн тэр цуврал алуурчинг чөтгөр аваг нтр. Энэ түүх таалагдвал Batman: The Widening Gyre комикийг олж уншина биз ээ.

Silver St. Cloud /Gotham цувралд/

Силверийн эцэг эх түүний есөн насны төрсөн өдрийг нь тэмдэглээд, бялуун дээр шоколадаар түүний нэрийг бичиж өгсөн. Бас далайн гахайтай хамт усанд сэлдэг. Юу гэх гээд байна гэхээр нэлээн боломжийн, хангалуун амьдралтай гэж цувралын зохиол дээр бичигджээ. Түүний эцэг нас барсны дараа Тхео Галаваны асрамжид орж, хоёр жил Щвейцарын Женевт сураад, эргэн Gotham хотод ирсэн.



Anders Preparatory Academy-д Брюстэй хамт сурч байхдаа зүрх сэтгэлийг нь татаад амжсаан амжсан. Цувралыг үзсэн бүх хүний мэдэж байгаачлан Theo Galavan тэднийг танилцуулж, Galavan-ы гэр бүлийн оройн зоогонд уриад, дараа нь мань хоёр цэцэрлэгээр зугаалсан гэжуагаа.

Нарийн юм яриад яахав. Селина Каял, Силвер, Брюс гурвын дунд нэлээн юм болсны эцэст Силверийг Theo Galavan-ы удирдлага дор ажилладгийг олж мэдсэн, хуурамч багийг нь ч авч чадсан. Алфред дунд нь бас Брюсийн толгойг нэлээн эргүүлсээн. Хаха

Theo-ын урмыг хугалсан Силвер, Брюсийн сэтгэлийг дахин татах "Амьд үлдэхийн төлөөх" даалгавар авсан бөгөөд Брюс түүнийг аварч, Theo-ын нүдэн дээр үнсдэг хэсэг бас нэг тийм хүндэлмээр ч юм уу, атаархмаар ч юм уу, нэг тийм аятайхан мэдрэмж төрүүлсээн төрүүлсэн. Силвер ч Брюсийн амийг хашхиралтаараа аварсан. Сүүлд Табитха ахыгаа цохиж унагаад, Силверийг аваад зугтах шиг харагдсан. Табитха амьд байгаа учраас Силвер ч бас S3 дээр түр ч атугай гарах магадлалтай дүр юм аа.

Жүжигчний хувьд Natalie Alyn Lind гэж эгч дүү гурван жүжигчин охины том нь Силверийн дүрд тоглосон, хоёр дүү нь бас том болно оо, болно. :v

Энэ хоёр дүр тэс өөр мэт боловч тэрбумтэн Брюс Вэйний зүрх сэтгэлийг булааж чадаад, эцэстээ хагацан салсан нэгэн үйл явдалд зангилагдаж байгаа эмгэнэлтэй/азгүй хувь заяатууд юм аа.

Түүхийг бичсэн: Ж. Зоригт
Tamiraa Sarantsetseg

a very gregarious and outgoing person who enjoys parties

Сэтгэгдэл үлдээх

Post a Comment