Ben Affleck

Ben Affleck /Жүжигчин/


Benjamin Geza "Ben" Affleck-Boldt

Тэрээр 1972 оны 8 сарын 15 -нд Калифорниа мужийн Беркели хотод мэндэлсэн. Тэрээр Шотланд, Англи, Ирланд, Герман, Швейцараас гаралтай. (Wiki -дээр ийм байна :V) Түүний ээж Кристофер Анне "Крис" нь Radcliffe College, Harvard -н бага сургуулийн багш байсан юм. Аав Timothy Byers Affleck нь авто механикч, мужаан, номын санч, цахилгаанчин, зөөгч, Харвардын их сургуулийн манаач гэх мэт ажлууд хийж байсан гэдэг. 1960 -д оны үед түүний аав Бостоны Театрд жүжигчин, тайз зохион байгуулагчаар ажиллаж байсан юм. Бен -г бага байхад түүний аав нь архаг архичин байсан ба өдөр бүр уудаг байснаас болж түүний амьдрал маш хэцүү байсан. 12 настай байхад нь эцэг эх нь салж ээж, дүүгийнхээ хамтаар амьдрах болсон. 16 настай байхад нь аав нь (Калифорни муж) Индио хотруу нүүж Калифорни мужийн нэгэн нөхөн сэргээх байгууллагад орж, хүүхдүүдээ насанд хүрсэнийх нь дараа дахин холбогдсон байдаг.


Affleck -н багын зурагнууд
  

Түүнийг бага байхаас л ээж, аав нь театраар дагуулж явдаг байсан ба энэ нь түүний кино урлагт дурлах нэгэн шалтгаан болсон байдаг. Кино урлагийн гараа нь хүүхэд наснаас нь эхлэсэн. Тэрээр 7 настайдаа анх кинонд тоглож байсан. PBS телевизийн The Voyage of the Mimi хэмээх цувралд тоглож түүний нэр хүнд өссөн. Дараа нь Dazed and Confused (1993) инээдмийн кино, Chasing Army (1997), Dogma (1999) зэрэг кинонд дүр бүтээсэн. Түүний багын найз Matt Damon  нь Good Will Hunting (1997) киногоороо Алтан бөмбөрцөг кино наадмаас дэлгэцийн шилдэг бүтээл хэмээх шагнал авахад түүний нэр хүнд илүү их цар хүрээтэй болсон.



Тэрээр Armageddon (1998), Shakespeare in Love (1998), Pearl Harbor (2001), Changing Lanes (2002), The Sum of All Fears (2002) зэрэг кинонуудад тоглосноор нь түүнийг андахгүй хүн үгүй болжээ. Гэвч удалгүй түүний карьер (2003-2005 онд) нилээн уналтанд орсон. /Daredevil and Gigli (2003) киноны үеэр/. Hollywoodland (2006) киноны ачаар карьер нь сэргэж мөн Алтан бөмбөрцөгт хүртэл нэр дэвшсэн.



Аффлекийн кино найруулагчийн гараа нь Gone Baby Gone (2007) киноноос үүдэлтэй. Дараа нь гэмт хэрэг, драма төрлийн The Town (2010) кинонд гол дүрийг бүтээж мөн уг киноны зохиолыг Peter Craig -тай хамтран бичиж бас найруулсан юм. The Argo (2012) кинонд тоглож бас найруулж уг кино нь Golden Globe, BAFTA, Academy Awards зэрэг 3-н кино наадмаас шилдэг зураглал, Golden Globe, BAFTA хоёроос шилдэг найруулагч шагнал авсан юм. Сэтгэл зүйн триллер кино болох Gone Girl (2014) кинонд мөн дүр бүтээсэн. 

Харин 2016 онд гарсан BATMAN v SUPERMAN: Dawn Of Justice кинонд бидний хайрт Бэтмэний дүрийг бүтээж кино шүүмжлэгчдээс ч тэр, фэнүүдээсээ ч тэр уг дүрд тоглосон нь тун зөв сонголт болсон гэх нэр хүнд, тодотголыг аваад байгаа билээ. Мөн саяхан нээлтээ хийсэн Live by Night киноны зохиолыг бичиж, найруулж, дүр бүтээсэн юм. Мөн дараа дараагийн DC Extended Universe -н кинонуудад ч дүр бүтээх нь тодорхой болоод байна :)



Мөн тэрээр Ардчилсан намын маш тууштай гишүүн. (Мэдээж АНУ -н Ардчилсан нам). Түүний дүү Casey Affleck нь бас жүжигчин. Ben Affleck Gwyneth Paltrow болон Jennifer Lopez нартай учир ургуулж байсан аж. 2005 онд Jennifer Garner -тэй гэрлэж 2 охин 1 хүүтэй болсон. (Jennifer Garner нь жүжигчин, продюсер). Охидын нэрийг Seraphina Rose Elizabeth Affleck болон Violet Affleck гэдэг. Хүүгийн нэрийг Samuel Garner Affleck гэдэг. Харамсалтай нь Affleck маань Garner -с 2015 онд салсан юм.


Ben Affleck, Jennifer Garner мөн түүний гурван хүүхэд

Tamiraa Sarantsetseg

a very gregarious and outgoing person who enjoys parties

Сэтгэгдэл үлдээх

Post a Comment