Deathstroke

Deathstroke /Дүр/


Дэлхий дээрх хамгийн аюултай алуурчин гээд хэлэхэд буруудахгүй л болву. Түүнийг Slade Wilson буюу Deathstroke гэдэг.

Тэрээр 1980 оны 9-р сард Teen Titans(vol.1) #2 дээр гарч байжээ. Зохиолчоор нь Marv Wolfman ба George Pérez нар ажиллажээ.
Wizard сэтгүүл түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг эсрэг талын дүрүүдээс 24-т жагсаасан бол 2009 онд IGN 32-р байранд оруулсан байна.

--------------------------------------------------------------------------------------------------------
Origin:
Slade Wilson гэх залуу 16 насандаа цэрэгт элсэн тухайн үеийн цэргүүдээс бүхий л чадвараараа хол тасархай байв. Ийнхүү тэрээр он цагийг өнгөрөөсөөр хөлсний цэрэг болдог ба тэрээр "Team 7" гэх багт элсдэг ба гишүүд нь бүгд тэргүүний сор залуучуудаас бүрдэж байлаа. 

"Team 7"
Нэгэн даалгаварын үеэр тэд бүтэлгүйтэж Slade Wilson хүнд гэмтэсэн ба түүнийг туршилтанд оруулан бараг л супер-хүн болгодог байна. Үүний дараа цэрэгт танилцаж байсан бүсгүй болох Adelina-тай гэрлэж 2 хүүхэдтэй болдог.

Ингээд бүх зүйл сайхан болоод явж байтал түүний найз Wintergreen нь Сомалиа улсад баригддаг байна. Үүнийг мэдсэн Slade найзыгаа аврахаар Сомалиаруу явдаг ба тэрээр маск зүүн амжилттай найзыгаа авардаг байна. Ингээд тэрээр "Deathstroke the terminator" болдог ажээ. 
     Энэ үйл явдалаас удалгүй түүний гэр бүлрүү Солонгосчууд дайран хүү Joseph болон эхнэр Adelina нарыг алдаг (сүүлд амьд байсан нь мэдэгддэг). Үүнд өш санасан Slade Wilson нь Солонгос цэргүүд дээр Deathstroke-ийн дүрээр очиж бүгдийг нь хүйс тэмтэрдэг бөгөөд уг тулааны дундуур нэг нүдээ алддаг байна. 


--------------------------------------------------------------------------------------------------------------

Чи бол сайн Батман. Гэхдээ чи жирийн л нэгэн хүн. Би өөрөөс чинь илүү, хурдан бас хүчтэй. 
Чи тулалдахын тулд бэлтгэгдсэн бол би аллага хийхийн тулд өөрийгөө бэлтгэсэн.
-Deathstroke
Сэтгэгдэл үлдээх

Post a Comment