Alfred Pennyworth

Alfred Pennyworth /Дүр/


Үнэнч туслах, үл ядрагч, Batman-ыг унтахад нь сэрээж, ядрахад нь унтуулж, өвдөхөд эмчилж, өлбөрөхөд нь хооллодог, айл гэрийн ноён нуруу нтр, Batman-ы хамгийн хайрт хүн болбоос Алфред ах хүү мөнөөс мөн болой. Batcave дэх сарсан багваахайнуудыг хүртэл хооллоно гээч.


Alfred Thaddeus Crane Pennyworth нь DC ертөнцийн цаг үе бүрт өөр өөр түүхтэй, заримдаа өөр ч нэртэй, өнгөрсөн амьдралын түүх нь голдуу цэрэг, тагнуулаас халагдаж янз янзын ажил оролдож үзсэн нь маш олон чадварыг суралцахад нь тусалсан гэдэг. Мөн сонирхолтой зүйл гэвэл манай Лий Томпкинс Batman-ы жинхэнэ төрхийг мэдэж, хувийн эмчээр нь ажиллаж байх үед нөхөр Алфредтай хөөрхөн романтик харилцаатай байдаг тухай комикт өгүүлсэн нь бий. Анимэйшн дээр Брюсийн нууцыг аврахын тулд өөрийгөө Batman гэж хэлэхэд хайр хүрч, Injustice: Gods Among Us дээр Batman-ыг аврахын тулд Superman-ыг далжийж унатал нь нухаж байхад нь бараг л нулимс урсах гэж байлаа шд энэ тэр, гэхдээ нээрээ, тэ


DC ертөнцийн цаг үе бүрт маш олон янзаар гардаг дүрийг нэлээн ялгаж бичих амин шаардлага тулгарч буй тул ийнхүү нэгэн зэгсэн урт бөгөөд дэлхийн хамгийн ойлгомжтой, цэгцтэй нийтлэлийг оюун бодлын боломж бололцоог шавхан байж бичсэнийг таалан соёрхсугай.

Дүрийн үүсэл /Алтан үед/

Alfred Beagle гэх болхи хөдөлгөөнтэй, лагс тарган биетэй, мэргэжлийн бус мөрдөгч орооцолдсон хэрэг бүхэндээ бүтэлгүйтэж таардаг нэгэн бөгөөд эцэг Jarvis-ынхаа Wayne-ы гэр бүлд хүчин зүтгэх уламжлалаа дагаарай гэсэн гэрээсийн дагуу Bruce өөрийн анхны Robin болох Dick Grayson-ыг өргөж авсны дараахан гэрт нь очиж барлаг нь болж ажиллахыг гуйдаг. Брюс, Дик хоёр түүнийг ажилд авахыг хүсээгүй, ялангуяа гэмгүй нэгийг аюултай байдалд оруулж магадгүй хэмээн сэргийлж байсан ч татгалзаж чадаагүй юм. Алфред хэдэн сарын турш Batman-ы талаар мэдээгүй бөгөөд нэг өдөр их хашхираан сонсоод, ханын хуучин цагийг оролдож байгаад санамсаргүйгээр Batcave рүү орж, Robin болон маскгүй, өвчтэй байсан Batman-ыг харж, эмчилж, үнэнч зангаараа танигдан, гэр бүлийн нэгэн гишүүн нь болж чаджээ.
40, 50-иад оны комикууд хөнгөн, хошин өнгө аястай байсныг энэ түүхээс ойлгож болно. 60-аад оны комикуудад хайр дурлал нэвчсэн мелодраматик өнгө аяс ноёрхсон байна.
Bruce том болсон хойно Алфред ирсэн юм бол Брюсийг хэн өсгөсөн юм бэ? гэж бодож магадгүй, авга ах Филип Вэйн түүний албан ёсны асран хамгаалагч болсон юм. Вэйний эцэг эхийг Joe Chill алснаас гадна, Jarvis руу Court of Owls -ын нэг Талон дайрч алсан юм.
1943 онд хийсэн Batman цувралын Alfred-ын дүрд William Austin буюу туранхай хүн тоглуулснаар түүнд тааруулж бас нэг түүх бичсэн нь турж, сахлаа ургуулсан Алфредын тухай бөгөөд нэг түүх байхаа больж Алфредын өөр нэг үүсэл гарч ирсэн нь Брюсын эцэг эх алуулахаас өмнө ирсэн бөгөөд түүнийг багаас нь өсгөн хүмүүжүүлсэн хэмээн гардаг билээ.
Алтан үеийн Алфредын нэр нь Alfred Beagle байсан бөгөөд цаашид зохиолыг үргэлжлүүлэхдээ Алфред нь Брюсийг өсөж том болсон хойно ирсэн цагийн шугамыг Ертөнц-Хоёр хэмээн нэрлэж үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хожим "Олон ертөнцийг нэгтгэсэн нь" /Crisis on Infinite Earths/ комик дээр энэ хоёр дүрийг нэгтгэж Beagle гэх нэр мартагдсан билээ.

Алфред Пэнивөртх /Мөнгөн үед/
Уулын уруу өнхрөх үхэр чулуунаас Брюс, Дик нарыг авраад өөрөө дайруулж амиа алдсанаар Алфредын үүргийг түр хугацаанд Дикийн авга эгч Харриет гүйцэтгэсэн юм. Алфредыг эрдэмтэн Brandon Crawford сэргээх машин ашиглан амь оруулсан ч түүний бие чулуугаар бүрхэгдсэн, телекинетик чадвартай болсон байснаас гадна Batman болон Robin-ыг алах хүсэлтэй болсон байж. Өөрийгөө Хөндлөнгийн хүн /The Outsider/ хэмээн нэрлэж, телекинетик хүчээ Zatanna, Batmobile -г Batman руу дайруулах зэргээр ашиглаж байв. Batman-тай тулалдах үед Batman түүнийг Алфред болохыг олж мэдээд, түүнийг амилуулсан сэргээх машинд дахин оруулснаар энгийн төрхөндөө орж, дахин ажлаа хийж эхэлсэн юм. Эргээд сэрээд Outsider байх үеийнхээ дурсамжийг ор тас мартсан байжихуй.

Нэгтгэлээс хойш /Post-Crisis/
Энэ үеэс Алфредын түүх бага сага өөрчлөгдсөн ба мөн л олон хувилбар гарсныг өгүүлье.
Алфред нь Британийн Тагнуулын газар ажиллаж байгаад, ажлаа орхиж жүжигчин, make-up artist-аар ажилласан бөгөөд Jarvis Pennyworth-ийг нас барахад түүнд өгсөн Pennyworth-ийн уламжлалыг дагах амлалтын дагуу Английг орхиж Wayne-ы гэр бүлд үйлчлэхээр явна.
Thomes Wayne болон Martha Wayne нас барахад нийгмийн халамжаас Брюсийг үйлчлэгчээр асран хамгаалагчаа сонгохыг зөвшөөрдөггүй бөгөөд Брюс тэднийг хахуульдаж зөвшөөрөл авдаг.
Өөр нэг хувилбарт өнчин Bruce-ийг асрахаар очихдоо жүжигчний ажлаа хаяхыг бодоогүй байсан ч Bruce -г сургуульдаа дээрэлхүүлж байгааг хараад түүнийг амьдралд бэлдэхээр шамдаж эхэлдэг. Түүнийг Dr. Leslie Tompkins -н хамт өсгөдөг ба Брюсийг гадаад явсан хойгуур хэд хэд болздог ч болзохоосоо илүү юм огт болоогүй юм.
Batman-ы зан авирыг тэсэхээ больсон Алфред, Тимийг коллежид дагуулж яваад, ажлаасаа гараад, нэлээн байж байгаад ирдэг үе бас бий. Энэ нь Комиссар Гордон буудуулж, үхлийн ирмэг дээр ирсэн үед гаргасан зангаас нь болсон билээ.

Эзгүй нутаг арк /No Man's Land/
Газар хөдлөлтөөс болж бүрэн сүйрсэн Gotham хотыг Bruce-ийг эзгүй үеэр Alfred Batman-ы хувцасыг өмсөн хамгаалж, эмчлэх, ярих, жүжиглэх, тулалдах, зугтах чадваруудаа ашиглан мэдээлэл цуглуулж байлаа.

Batman-ы үхэл арк /Batman R.I.P/
Энэ аркид Gotham-ын сонинуудад Марта болон Томас нь хүн бүхний боддог шиг төгс сайхан хосууд байгаагүй бөгөөд, Брюсийн жинхэнэ эцэг нь Алфред гэсэн мэдээ хэвлэгдсэнээр шуум тардаг. Алфред өөрөө энэ бүхнийг үгүйсгэдэг.
Аркийн төгсгөлд Batman Family дотроос Batman-ыг амьдаар нь харсан сүүлчийн хүн Алфред байдаг бөгөөд Томас болон Мартагийн булшин дээр хүүг нь алдсандаа гашуудаад, хүү шигээ санаж явдагаа хэлдэг. Эргээд ирэхэд нь Брюсийг нас барахад онгойхоор тохируулсан сэйфэнд Брюс Алфредыг эцэг шигээ санаж явдаг тухай өгүүлдэг.

Batman-ы дахин төрөлт арк /Batman Reborn/
Bruce Wayne-ыг нас барсны дараа Batman Family-д эмх цэгцгүй байдал бий болов. Superman, Wonder Woman нар Дик, Тим хоёр болон Batman-ы үхэх үедээ өмсөж байсан нөмрөг, юүдэнг авчирна. Superman Алфредаас зүгээр байгаа эсэхийг нь асуухад "Би зүгээр байна гэж үү? Үгүй ээ, эрхэм ээ. Би зүгээр биш байна. Миний хүү үхчихлээ шүү дээ." хэмээн хариулдаг. Дик болон Алфред нулимс дуслуулан ярилцаж байхдаа хэн хэн нь Batman-ы оршуулга болох ёстойг мэдэж байлаа. Алфред Дикт Batman-ы оршуулгыг хийх ёсгүй, хэрвээ Batman үхсэнийг дэлхий ертөнц мэдвэл түүний амьдралынхаа турш дэлхийд хийж бүтээсэн зүйлс нуран унах болно, Batman амьдрах ёстой хэмээн хэлсэн нь түүнийг дараагийн Batman болох ёстойг анхааруулсан хэрэг байлаа. Тэд оршуулах ёслол хийхийн оронд Batman-ы сэргээсэн биеийг түүний дотно танилуудынх нь мэдэх газар булж орхидог.
Batman-гүй Gotham хот гэмт хэрэгтнүүдийн дайны бүс болоход Алфред Дикт тусалж хяналтыг буцаан гартаа авахыг оролдоно. Damian Wayne болон Tim Drake нар Jason Todd-д хүнд ялагдал хүлээсний эцэст Дик Batman-ы үүргийг хүлээж авахыг зөвшөөрч Damian-ыг Robin-оор авснаар Алфред эргэн ажилдаа ордог. Энэ бол Batman-ы дахин төрөлт байлаа.
Алфред Bruce-ийн булшинд цэцэг өргөхөөр очтол түүнийг булшийг Black Hand тоносон байжихуй. Энэ үйл явдал бол Blackest Night-тай холбогдох үйл явдал билээ.

Брюс Вэйний эргэн ирэлт арк /The Return of Bruce Wayne/
Blackest Night үйл явдлын дараа Dick Grayson Брюсийн гавлыг буцаан авчирч Wayne Tower-т хадгалж байсан биетэй нь нийлүүлээд, Англи руу, дэлхийд үлдсэн сүүлчийн Лазарус цөөрөмд оруулдаг. Түүний биеийг шалгахад алга болсон байсан бөгөөд тэр нь дор нь Damian-д мэдэгдэж, бүх үйл явцыг шалгахад цөөрөмд хийсэн бие нь Брюсийн бие биш, Дарксэйдийн хийсэн хиймэл бие гэдэг нь тодорхой болно.
Брюс Вэйний бие сэргээгдээгүй гэдгийг мэдсэнээр бүгд Тим Дрэйкийн таамгийг зөвшөөрч, Брюс үхээгүй гэдэгт итгэнэ. Брюс Вэйн нь Дарксэйдийн "Омега Санкц"-ын нөлөөгөөр цаг хугацааны гажилтанд орсон бөгөөд бүгд өнгөрсөн түүхээс нууц түлхүүрийг хайхад Алфред маш чухал түлхүүрүүдийг олдог.

Брюс Вэйн: Гэртээ харих зам арк /Bruce Wayne: The Road Home/
Брюс үхэл болон цаг хугацааны гажилтаас эргэн ирэхэд Брюс өөрийн амьд гэдгийг маш цөөн хүнд хэлсний нэг нь мэдээж Алфред билээ. Тэрээр Алфредтай Stephanie Brown, Cassandra Cain хоёрын алийг Batgirl болгох талаар зөвлөлддөг.
Vicki Vale Брюсийн нууцад ойртоход маш дөхсөн ч Алфред Брюсийн нууцыг маш сайн хамгаалж байв. Эцэст нь Vicki Vale гэр бүлийн мөн нэгэн гишүүн болсон.

Batman #666
Эцгийгээ нас барсны дараа Damian Wayne Batman-ы үүргийг хүлээн авч, муураа Алфред хэмээн нэрлээд, түүнтэй хэргээ зөвлөлддөг билээ.

New 52 /DC ертөнцийн reboot/
Jarvis Pennyworth-д Court of Owls-оос хар зурвас ирсэн нь "Хөл хүнд Мартаг ал. Татгалзвал хүүг чинь устгана." гэсэн байдаг. Үүнийг уншсан Jarvis Мартаг алахаас татгалзах нь тодорхой тул Алфредэд ирэх хэрэггүй тухай захиа явуулж амжилгүй алуулдаг.
Batman Eternal дээр Алфредын охин Тусгай тагнуулчдын хороонд ажилладаг Julia Pennyworth гардаг. Үйл явдлын дунд эцгийнхээ ажил хэргийн тухай бүхнийг мэддэг.
Batman: Endgame арк дээр Joker ирж Алфредын гарыг тасдаад, Batman-ыг алдаг. Алфред Жулиагийн тусламжтай гараа эдгээсэн ч хүчин зүтгэх хүнгүй болсон юм. Хэдй Batman үгүй болсон ч Алфред Жулиагийн хамтаар Bat-Family-д зүтгэсээр байв.
Сүүлд Bruce ой санамж нь арчигдсан байдалтай олдсон. Алфред тархинд нь мэдээлэл нэг ч хуулаад, нэг устгаад алсаан алсан.
Алфред бол Batman-ы итгэлийг хүлээсэн хүн, ёс зүйн хэмжүүр, чиглүүлэгч нь билээ. Комик дээр нийт 27 удаа барьцаалагдаж байсан байдаг.

Мөн Bat-Family -н цорын ганц хувийн галт зэвсэгтэй байх эрхтэй хүн юм.

Алфредийн хаягдсан охин Жулиа (Julia Pennyworth)
/Түүний зурагнаас өөр ямар ч мэдээлэл байсангүй./


The Dark Knight дээр Michael Caine Alfred Pennyworth -н дүрийг бүтээсэн нь өдийг хүртэл Алфредийн дүрийг бүтээж байсан бүхий л жүжигчидээс илүү сэтгэлд хоногшжээ.
DC -н маш олон фенүүд үүнтэй санал нийлдэг нь эргэлзээгүй.

GOTHAM цувралын Алфредийн дүрийг Sean Pertwee


Түүхийг бичсэн: Зоригт Жаргалсайхан
Tamiraa Sarantsetseg

a very gregarious and outgoing person who enjoys parties

Сэтгэгдэл үлдээх

Post a Comment