"DCEU" буюу DC Extended Universe гэдэг нь Америкийн медиа франчиас бөгөөд энэ нь DComics-ийн цуврал кинонуудыг гаргадаг дэлгэцийн ертөнц ба "Warner Bros. Pictures" компани нь кинонуудыг хариуцан бүтээдэг байна.
DCEU-н ялгарах гол онцлог нь жирийн нэгэн супер баатрынх шиг инээдмийн бөгөөд адал явдал хайсан бүтээлүүд байдаггүй юм. Тэд үргэлж амьдралын хар бараан, гүн гүнзгий зүйлсийг гаргаж ирдэг.
---------------------------------------------------------------------------------------------------------------
Энэхүү аварга том төслийн эхний кино нь "Man of Steel" бөгөөд тухайн кино нь 2013 онд нээлтээ хийж байв. Үүний дараа "Batman v Superman:Dawn of justice" гаран ардаас нь "Suicide Squad" ба "Wonder Woman" зэрэг бүтээлүүд одоогийн байдлаар гараад байна.
Ирээдүйд гарах хийгээд бүтээгдэх кинонууд нь:
- Justice league (2017)
- Aquaman (2018)
- Shazam (2019)
- Cyborg (2020)
- Green Lantern Corps (2020)
тус тус онуудад гарна.
Мөн түүнчлэн The Batman, Man of Steel 2, Gotham city sirens, Suicide Squad 2, The Flash, Black Adam, Nightwing, Batgirl зэрэг кино гарах ба ямар нэр, хэзээ гарах вэ гэдэг нь тодорхой болоогүй байна.
--------------------------------------------------------------------------------------------------------------
За энэ удаагийн нийтлэлд та бүхэнд хүргэх гол зүйл нь кинонуудын далд утга хийгээд бусад үзэгчдийн тэр болгон анзаараад байдаггүй зүйлсийг үзүүлхээр зориг шулуудав. Мөн киног бүтнээр нь бус тодорхой хэсгүүдийг тайлбарлах гэж хичээлээ.
"Man of Steel"
Энэхүү кинонд залуу Clark Kent хэрхэн өсөж томрон, яаж Superman болсон тухай гарна.
Киноний эхэнд өөрийгөө олж авахын тулд түүний хүүхэд насандаа туулж өнгөрүүлсэн депрэсс ямар их болох, дарамтанд дунд хэрхэн өсөж буй нь ил харагдана.
Үзэгдэл: Торнадо
Энэхүү хэсэгт Clark Kent нь өөрийн гэр бүлтэйгээ хамт машинд явах бөгөөд торнадо замд нь дайрч сандаарцгаан бүгд машинаа орхин зугтааж гарч чадсан ч нохой нь машиндаа үлдсэнийг анзаарсан түүний аав Jonathan Kent буцаж нохойгоо авархаар очин нохойгоо авардаг ч өөрөө . Харин аавыгаа аврах гээд гүйхэд нь хүүгээ зогсоон хэрэггүй хэмээн зангаж өөрөө үхдэг байна.
Харин яагаад тэрээр амьд гарч болох байсан ч өөрийгөө үхээлэв?
Учир нь залуу Clark Kent туршлага болон зориг зүрхгүй байв. Энэхүү үзэгдэл дээр өөрийгөө нохойны оронд өөрийгөө золиосолж буй эцэг нь хүүдээ баатарлаг байхыг зааж байгаа юм. Нохой хүн 2г харьцуулахад хүн илүү үнэ цэнтэй болов ч нөгөө утгаараа жижиг ч гэсэн хүмүүсийг аврах хэрэгтэйг хүүдээ өөрийн амиа тавин заажээ.
Үүний ачаар тэрээр баатар болох эхлэл нь тавигдсан гэхэд болно.
Post a Comment