Lucifier

Lucifier Morningstar /ДҮР/


   За ингээд DC-ийн ертөнц дэх хамгийн хүчтэй дүрүүдийн нэгтэй танилцацгаая!

Тэрээр жинхэнэ чөтгөр бөгөөд, чөтгөр дундаа хамгийн хүчтэй нь юм.

Түүний түүхийг авч үзвэл Lucifier-ийн анхны нэр нь Samael бөгөөд ах Michael нь DC-ийн хамгийн хүчтэй дүр The Presence(бурхан)-ийн анхны бүтээсэн амьд биет юм. Тэд хамтдаа диваажинд байх ёстой байсан боловч The Presence нь Samael-ийг тамд удирдах ажил хийлгүүлхээр даатгаж Samael нэрээ сольж Lucifier гэх нэрээ олж авдаг.

Ийнхүү тэрээр тамд 10тэрбум жилийг өнгөрөөсөн байдаг. Энэ олон жилийн дараа тэрээр бүхнээс уйдаж бүх буг чөтгөрүүдийг цоожлон, түлхүүрийн Sandman(бүхий л хязгаар хүрээ, зүүд, мөрөөдлийг удирдагч)-д даатган үлдээгээд далавчаа тасдаад явдаг байна. Тэрээр хаашаа явсан бэ гэвэл өөрийнхөөрөө чөлөөтэй амьдрахын тулд асар хол явж дэлхий дээр ирэн Лос Анжелэс хотноо бар нээж хүний амьдралаар амьдарч эхэлдэг байна. Бурханы хүчтэй ч гэсэн яагаад болохгүй гэж.  :D

Их Тэсрэлт, ертөнцийн үүсэл гарвал:

Michael буюу Lucifier-ийн ах нь үхдэг бөгөөд үүнээс болж Их Тэсрэлт(Big Bang) болж хоосон орон зайд шинэ ертөнц үүсдэг ба Lucifier өөрийн ахын хамт дахин төрж дараа нь бидний мэдэх Adam, Eva хоёрыг бүтээжээ.(Тэгэхээр бидний мэдэх Христийн Их эзэн маань DC-ийн ертөнцөд Lucifier болж таарах нь.) 
Хэдийгээр бүх зүйл сайхан болж байсан боловч тэрээр нэгэн чонотой тулалдаж байхдаа санамсаргүйгээр ахыгаа дахин алчихдаг. Гэвч Michael үхэхээсээ өмнө охиндоо хүчээ өвлүүлэн үлдээж, дахиж аймшигтайгаар их тэсрэлт үүсгэхгүйн тулд сэргийлж чаддаг байна. 
Энэ бүх замбараагүйтэл, солиорлоос залхсан Lucifier хамаг зовлонгоо Sandman-д тоочиж ертөнцийг цагаан цаасан дээр хумин буулгаж ертөнцөөс гаран дуусашгүй хоосонлуу явдаг.


-----------------------------------------------------------------------------------
DC маш олон Reboot хийгдэж баатрууд дахин адал явдалаа эхлүүлдэг ч Lucifer-ийн хувьд энэ Reboot үйлчлэхгүй. Учир нь тэрээр энэ ертөнц дэлхийг сөнөөх чадалтай хүсвэл зүгээр л өөрөө Reboot хийх чадалтай дүр билээ.

Мөн та түүний талаар сонирхож байвал өөрийнхөн комик цувралыг уншиж болно.
 

Харин би комик уншихгүй ээ гэвэл түүний цуврал киног ч үзэж болно.



Хэрвээ ямар нэгэн зүйл буруу бичигдсэн байгаа бол сэтгэгдэл үлдээнэ үү :D